Монгол Улсын Засгийн Газар, МҮХАҮТ-аас 13 дахь жилдээ зохион байгуулж буй шилдэг аж ахуйн нэгж шалгаруулах энэ удаагийн арга хэмжээнд даатгалын салбарыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, санаачлан хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, харилцагчдын итгэлийг хүлээсэн найдвартай шуурхай үйлчилгээ, нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлсэн бүхнийг үнэлж Бодь Даатгал ХХК-ийг
TOP МАНЛАЙ ДААТГАЛЫН КОМПАНИ-ар дахин шалгарууллаа. Тус компани анх Засгийн газраас нийгэм эдийн засгийн хөгжилд ихээхэн өөрчлөлт авчирч буй даатгалын салбараас ТОП 5 даатгалын компанийг тодруулахаар шийдвэрлэсэн 2010 оноос эхлэн тус шагналыг удаа дараалан хүртэж байна.
Бодь Даатгал ХХК нь Монгол улсад даатгалын салбарыг хөгжүүлэхэд бүхий л боломжоо дайчлан 19 дахь жилдээ ажиллаж байгаа туршлагатай, үндэсний тэргүүлэгч компани бөгөөд олон нийт иргэдэд даатгалын үр ашгийг таниулахаар нийт 23 салбар, 600 гаруй төлөөлөгчдөөрөө дамжуулан даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэж байна.
Бидэнтэй үргэлж хамт байдаг эрхэм Харилцагчид, нийт Даатгуулагчид нартаа талархал илэрхийлье!