Сүүлийн жилүүдэд эдийн засаг хурдацтай хөгжихийн хирээр үндэсний барилга угсралтын үйл ажиллагаа маш хурдацтай өсөж байна. Бүхий л төрлийн үл хөдлөхийн хэрэгцээ цаашид нэмэгдсээр байх ба таамаглаж буй нийлүүлэлтийг ч давах хандлагатай байгаа.
Монголд оффисын зах зээл маш хурдацтай өсөж байгаа.
2013 онд Монгол банкнаас гаргасан улсын барьцаат зээлийн програм нь ирэх жилүүдэд орон сууцжуулах болон орон сууц эзэмшилтийн хувийг маш өндөрт өсгөх төлөвтэй байна.
Монголын үл хөдлөх хөрөнгийн менежмент болон барилга угсралтын салбар хөгжихийн хирээр нийлүүлэлт нь өсөж буй эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй байна. Өндөр зэрэглэлийн, чанартай байгаль орчинд ээлтэй барилгын бүтээгдэхүүнүүдийн эрэлт хэрэгцээ ч өсөх хандлагатай байна.
Богд Групп нь 17 жилийн туршид Монголын барилга угсралтын салбарт тэргүүлэгч байсан бөгөөд сайн чанарын үл хөдлөх хөрөнгийн бүтээн байгуулалт болон менежментийн үйлчилгээ үзүүлдгээрээ бахархдаг.
Богд Групп нь Швейцарь, Финланд болон Канад чанарын байшингийн стандарт болон байгаль орчинд ээлтэй технологийг анх нэвтрүүлсэн бөгөөд энэ нь биднийг Монголын хамгийн найдвартай үнэ цэнэтэй үйлдвэрлэгч болгосон юм. Мөн оффис, үйлчилгээ болон орон сууцны барилга байгууламжууд болон томоохон төслүүдийг амжилттай гүйцэтгэсэн.
Бодь Констракшн нь цаашдаа ч үйлчилгээний болон орон сууцны барилга байгууламжууд болон томоохон төслүүдийг чанарын өндөр түвшинд гүйцэтгэж Бодь чанарын зэргийг бий болгоход бүхий л хүчээ дайчлан ажиллана.
Томоохон төслүүдээс дурьдвал:
- “Шинэ төгөл” орон сууцны цогцолбор
- Голомт Банкны 1дүгээр салбарын дотоод засал
- Бодь Цамхаг оффисын барилга
- Голомт Хотхон орон сууцны цогцолбор
- Санзай Виллаж зуслангын цогцолбор
- Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнгийн шинэчлэлт