Монголын эдийн засгийг жолоодогч томоохон салбар бол уул уурхай. Энэхүү салбар нь улам л өргөжиж байгаа бөгөөд Дотоодын нийт бүтээгдэхүүний 22%, аж үйлдвэрийн нэмэгдсэн өртгийн татварын 61%, экспортын 94%-ийг эзэлдэг улсын төсвийн гол эх үүсвэр юм. Ашигт малтмалын салбарт оруулах хөрөнгө оруулалт сүүлийн жилүүдэд эрчимтэй өсөж байна.
Асар их ашигт малтмалын баялгаараа монголын уул уурхайн салбар ирэх 10 жилүүдэд ч тасралтгүй хурдацтай хөгжих ба олон улсын хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байсаар байна.
Энэхүү салбар хурдацтай хөгжихийн хирээр хүрээлэн буй орчны тэнцвэрт байдал чухал асуудал байсаар ирсэн. Иймээс бид энэхүү боломжийг ашиглан аж үйлдвэрлэлийн салбарт хүрээлэн буй орчинд ээлтэй уул уурхайн аж ахуйн нэгж байхыг зорин ажиллаж байна.