1989 онд Бодь Хоршоо нэртэйгээр худалдааны хувийн хэвшил болон байгуулагдсанаас хойш, бид монголын томоохон бизнес группийн нэг, монголын эдийн засгийн хөгжлийн томоохон хүчин болж чадсан юм. Богд Групп нь бизнесийн олон салбарт үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн тэлсээр байна.
Алсын хараа:
Сонгосон бизнесийн салбарууддаа арилжааны бүхий л төрлөөр болон ур чадвараараа бүс нутгийнхаа тэргүүлэх бизнес групп болох.
Зорилго:
Хариуцлагатай, найдвартай, хүндэтгэл хүлээсэн компани хэвээр байж олон улсын болон бүс нутгийн корпорациудын хувьд түншлэх эхний сонголт нь байх.
Богд Групп нь эрчимтэй хөгжиж буй бизнесийн салбар болох банк санхүү, үл хөдлөх болон барилга угсралт, уул уурхай, мэдээлэл технологи, зочид буудал, аялал жуулчлал (hospitality) зэрэг бүхий л салбаруудад амжилттай үйл ажиллагаа явуулсаар байна. Бид нийт 11 охин компанийхаа 500 гаруй мэргэжлийн ажилчдаараа дамжуулан сайн чанарын бараа бүтээгдэхүүн үйлчилгээгээр хэрэглэгчид үйлчлүүлэгчидээ хангасаар байна.
Стратеги:
Бодь нь урт хугацааны өсөлтийг урьтал болгон, өндөр чанартай бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ дотоодын болон олон улсын бизнесээ өргөжүүлэхэд чиглэн ажилладаг. Бид ажиллаж буй бүхий л салбартаа үйлчлүүлэгчид, хувь эзэмшигчид, бизнесийн түншүүд болон ажилчдынхаа нийгмийн хариуцлагыг дэмждэг корпорацийн иргэншлийг бий болгохыг эрмэлзэж ажилладаг. Мөн Бодь нь нийгэмд хувь нэмэр оруулж, тогтвортой хөгжил рүү тэмүүлэн, шинэлэг технологийн шийдлүүдийг ашиглах болон шинэ санаачлагуудыг дэмжсэнээрээ үйлчилгээндээ шинэчлэлийг бий болгож ажиллахыг эрхэм болгодог.
Гадаад харилцаа болон хамтын ажиллагаа нь бидний бизнест маш том үүрэг гүйцэтгэдэг бөгөөд олон жилийн туршид бид дэлхийд танигдсан байгууллагуудтай хамтран ажиллаж түншийн холбоо үүсгэж ажилласаар ирсэн. Бид Лондон, Цурых, Хонконг, Москва, Бээжин зэрэг олон улсын санхүүгийн төвүүдэд байршуулсан төлөөлөгчийн газруудаараа дамжуулан өөрсдийн үйлчлүүлэгчид болон бизнесийн түншүүддээ үйлчилгээгээ хүргэдэг.
Бид дүрэм журмаа нягт барьдаг, мөн бүх салбарууддаа жигд үйл ажиллагаатай нэгдмэл менежменттэй байгууллагын соёлыг хадгалахыг баримталдаг. Корпорацийн удирдлагын ил тод болон бат бөх байдал нь манай байгууллагын үйл ажиллагааны хамгийн чухал зүйл нь байсаар ирсэн. Бид Монгол Улс дахь корпорацийн хариуцлагыг дээшлүүлэхэд чиглэсэн өөрийн үйл ажиллагаа, бизнесийн салбаруудад оруулж буй хувь нэмрээрээ бахархдаг.