Эрхэм үйлчлүүлэгчид болон түншүүдээ:
1989 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш Богд Группийн нэн тэргүүний зорилт нь хэрэглэгчдийнхээ эрх ашгийг нэгдүгээрт тавин, хувьцаа эзэмшигчид болон хөрөнгө оруулагчдынхаа үнэ цэнийг нэмэгдүүлэх байсаар ирсэн.
Бид энэхүү амлалтаа 20 гаруй жилийн турш бататган харуулж байгаа бөгөөд цаашид ч мөн тасралтгүй өндөр түвшиний чанартай бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангаж, хэрэглэгчид болон хувьцаа эзэмшигчдийнхээ итгэл, талархалыг хадгалсаар байх болно.
Богд Групп нь Монгол Улсын томоохон хувьцаат компаниудын нэг бөгөөд хурдацтай хөгжиж буй бизнесийн салбаруудад сайн төвлөрсөн бизнесүүдээрээ дамжуулан хэрэглэгчиддээ хамгийн өндөр түвшиний үйлчилгээг санал болгосоор байгаа гэдгийг бахархалтайгаар хэлж байна.
Бид энэхүү боломжийг ашиглан өөрсдийн хэрэглэгчид болон бизнесийн түншүүддээ бидэнд итгэл хүлээлгэдэгт нь мөн ажилчдынхаа оруулдаг хувь нэмэрт талархаж явдагаа илэрхийлмээр байна.
Итгэлийг дагаж хариуцлага ирдэг, хариуцлага нь биднийг урамшуулж урагш хөдлөх хүч нь болж өгдөг юм. Тиймээс ч Богд Группийн чадвартай менежментийн баг нь цааш цаашдаа хувьцаа эзэмшигчдийнхээ үнэ цэнийг хадгалахын төлөө бүх хүчээ дайчлан ажиллах болно гэдгээ амлаж байна.
Та бүхний дэмжлэгт талархаж байна.
Хүндэтгэсэн,
Захирал: Лувсанвандангийн Болдхуяг