Бизнесийнхээ бүх хүрээнд Богд Групп нь өөрийн хувь эзэмшигч, бизнесийн түншүүд, ажилчид, нийгэм болон хүрээлэн буй орчиндоо маш хариуцлагатайгаар ханддаг. Манай компани нь тогтвортой хөгжил, үйлчлүүлэгчийн үнэ цэнийг бий болгох зорилго бүхий бүтээгдэхүүн технологийг нэвтрүүлэх, дэмжихийг эрхэмлэж ажилладаг.
Хариуцлага бол бидний бизнесийн гол цөм – үйлчлүүлэгчдийнхээ өмнө хүлээх хариуцлага цаашлаад бидний ажиллаж амьдардаг нийгэм.
Бид боловсрол, спорт болон санхүүгийн боломж бий болгохыг зорилго болгон ажилласнаараа нийгэм, олон нийтэд хувь нэмэр оруулж байна.
Богд Групп нь үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш олон олон тэргүүлэх байгууллагууд, сайн үйлсийн байгууллагууд, олон нийтийн болон корпорацийн тэтгэмж, санхүүгийн байгууламжууд, хөрөнгийн сан, гэр бүлийн оффисууд, дээд байгууллага болон хувиараа хөрөнгө оруулагчидтай урт хугацааны хамтын ажиллагаатай байсаар ирсэн.
Богд Групп нь сүүлийн 7 жилийн туршид спортын олон төрлийн тамирчдыг дэмжсээр ирсэн бөгөөд тэдний нэг нь Монгол Улсын бахархалт тамирчин, Азийн 14 дахь наадмийн марафон гүйлтийн аварга Бат-Очирын Сэр-Од юм.
2013 онд зохиогдсон Азийн марафон гүйлтийн аваргын тэмцээнд Монголын тамирчин Сэр-Од нэгдүгээр байр эзэлсэн явдал нь түүхэн үйл явдал байсан.