Богд Группийн Хүний Нөөцийн бодлого, зорилт нь шударга, эрх тэгш, эерэг таатай орчинг бий болгож компанийн эрхэм зорилго, алсын хараа стратeги төлөвлөгөөнд тулгуурлан компанийн хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлох, төлөвлөх, судалж сонгох, ажилд томилох, сургаж хөгжүүлэх, ажлын гүйцэтгэлийг үнэлэх, урамшуулах зэрэг хүний нөөцтэй холбоотой үйл ажиллагааг зохицуулахад оршино.
Аливаа байгууллагын амжилтын үндэс нь ажилтнууд байдаг бөгөөд, тэдний ур чадварыг дээд зэргээр хөгжүүлснээр өсөн дэвших боломж, сэтгэл ханамжийг өгдөг билээ.
Богд Группийн хүний нөөцийн менежментийн гол зорилго нь ажилтан бүрийн авъяас чадвар, нөөц боломжуудыг нээн илрүүлж хөгжүүлэх, байгууллагын өмнө тавигдсан зорилгыг биелүүлэх хүсэл эрмэлзэлтэй байх орчин нөхцлийг бүрдүүлэх, чадварлаг мэргэшсэн хүмүүсийг өөртөө татах, тэднийг тогтоон барих, ажилтан бүрийн хувийн чадварыг бүрэн нээж, оновчтой ашиглахад чиглэнэ.