Хаан Поло клуб нь 2009 онд байгуулагдсан Монголын анхны дээд зэрэглэлийн поло клуб юм. Энэхүү клуб нь Улаанбаатар хотоос 30 км-ийн зайд байрлах Гачууртын Дэндийн аманд байрладаг.
Клубын зорилго нь Монголд Поло спортыг өндөр түвшинд хөгжүүлэх, үйлчлүүлэгчиддээ поло тэмцээнд оролцох, тоглох , тэмцээн үзэх зэргээр найз нөхөдтэйгөө цагийг ая тухтай өнгөрөөх орчин, уур амьсгалыг бүрдүүлэх юм. Клуб нь Монголын жинхэнэ соёлыг харуулахын зэрэгцээ орчин үеийн бүхий л тав тухыг давхар үзүүлнэ. Хаан Поло клуб нь чөлөөт цаг болон олон улсын бизнесийн сүлжээнд холбох таатай нөхцлийг бүрдүүлнэ.
Пологын улирал нь 6 дугаар сараас 9 дүгээр сарын дунд хүртэл үргэлжлэх бөгөөд зочид Монгол гэр болон дээд зэрэглэлийн байранд амарч тухлах болно. Гэр бүл, найз нөхдөд нээлттэй байх болно.
Хаан Поло клубын уул ус нь тэгширсэн ногоон хөндийд байрлах амралтанд та хамгийн сайн торьдуудыг унахаас гадна пологын тэмцээнийг үзэж сонирхох боломжтой. Жилийн туршид дэлхийн олон орноос ирсэн баг, тамирчид хүрэлцэн ирж тэмцээн уралдаан зохион байгуулдаг.