“САР ШИНЭ ИНТЕРНЭШНЛ” нь Монгол-Японы хамтарсан хувьцаат банк бус санхүүгийн байгууллага бөгөөд олон төрлийн зээлийн үйлчилгээ, санхүүгийн зөвлөгөө болон хөрөнгө оруулалтын үйлчилгээ үзүүлдэг.
Энэхүү байгууллага нь 10.8 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй бөгөөд Монголын санхүүгийн зах зээлийн тэргүүлэгч банк бус санхүүгийн байгууллага юм. 2013 онд компанийн return on equity нь 20.8 %-тай тэнцэж байсан бөгөөд return on total asset нь 7.4% p.a. тэнцэж байсан.
Бодь - ийн хөрөнгө оруулалт болон Япон хөрөнгө оруулагчидтай 2001 онд байгуулагдсанаас хойш Сар Шинэ Интернэшнл нь өнөөдөр нийт 7500 үйлчлүүлэгч болон түншүүдтэй, 58 ажилтантай уян хатан бодлоготой, итгэл даасан байгууллага болж чадсан.
Компанийн өрсөлдөх чадвар нь хэрэглэгчдийнхээ шаардлага хэрэгцээнд нийцсэн хурдан шуурхай, цогц санхүүгийн үйлчилгээг боломжийн үнээр санал болгодогт оршидог. Компаний гол зорилго нь түншүүдийнхээ сонирхолд нийцсэн шинэлэг үйлчилгээг нэвтрүүлэх, Монголын банк бус санхүүгийн салбарыг тодорхойлогч болон идэвхитэй үйл ажиллагаагаараа тэргүүлэгч банк бус санхүүгийн байгууллага болох явдал юм.