Бодь Даатгал нь 1995 онд байгуулагдсан Монголын анхны хувийн даатгалын компани юм. Манай компани нь бүхий л салбарт олон төрлийн даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлдэг Монголдоо 2-т ордог томоохон даатгалын байгууллага.
Манай компаний алсын хараа бол тухайн салбартаа тэргүүлэх даатгалын компани болох юм.
“Бодь Даатгал”-ын зорилго нь үнэнч шударга, өндөр мэргэжлийн ур чадвартай болон өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ нийгмийн хариуцлагыг өсгөсөн үндэсний томоохон даатгалын компани болоход оршино.
2013 оны сүүлийн байдлаар манай компаний нийт хөрөнгө 12.4 тэрбум төгрөгт хүрсэн. Сүүлийн 5 жилийн дундаж өсөлт 33 хувьтай тэнцэж байна. Нөөц сан нь 2010-2013 оны хооронд 42 хувиар өсч, 2013 онд 8.1 тэрбум төгрөгтэй тэнцсэн.
Нийт 3.3 тэрбум төгрөгтэй тэнцэх нөхөн төлбөр олгосноос 59% болон 35% нь хариуцлагын болон үл хөдлөх хөрөнгийн даатгалд олгогдсон болно.
Үүсгэн байгуулагдсанаас хойш манай байгууллагын давхар даатгалын үйлчилгээ нь тогтвортой өссөөр ирсэн. Давхар даатгалын эрэлттэй байдлыг бид жилийн дундаж өсөлт болох 56%-иас харж болно. Нисэх хүчний болон уул уурхайн салбаруудад өсч буй даатгалын хэрэгцээнээс хамаарч давхар даатгалын борлуулалт 6.1 тэрбум төгрөгт хүрээд байна.
ХАМТЫН АЖИЛЛАГАА
2014 онд Бодь Даатгал ХХК нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг АХА-ийн олон улсын хэрэглэгчдийн Эд хөрөнгө болон Гэнэтийн ослын даатгагчаар “АХА CS”-г дэмжиж ажиллахаар АХА Corporate Solutions-тай онцгой түншлэлийн гэрээ байгуулсан болно.
БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД
Бид үйлчлүүлэгчиддээ 70 гаруй төрлийн даатгалын бүтээгдэхүүнүүдийг санал болгодог. Орлогын 24%-г Нисэх хүчний давхар даатгал, 23%-г хувийг Албан журмын гуравдагч талуудтай хийсэн хариуцлагын даатгал, 15%-г Автомашины даатгал болон 11%-г Эд хөрөнгийн даатгал эзэлдэг. Бид бүтээгдэхүүнүүдийнхээ одоогийн зах зээлд эзлэх хувийг хадгалж, орлогоо нэмэгдүүлэх бусад төрлийн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлэх зорилготойгоор ажиллаж байна.