Сүүлийн 20 жилийн хугацаанд Монгол Улсын банкны салбар маш хурдацтайгаар хөгжсөн. Энэхүү өндөр өрсөлдөөнтэй орчинд банкнуудын гол сорилт нь өндөр зэрэглэлийн компанийн сайн засаглалтай байх, хэрэглэгчидийнхээ зорилго шаардлагад нийцсэн шинэлэг шийдлүүдийг хүргэх явдал байсаар ирсэн.
Хэдийгээр хувь хүн болон байгууллагад үзүүлэх банкнуудын бүтээгдэхүүн үйлчилгээ нь сайжирч байгаа ч тэдний хэрэглэгчдийг татах гол хүчин зүйл нь зээлийн хүү, хураамж болон шимтгэлийн дүн дээр тулгуурладаг, нэгэн хэвийн болсон.
“Богд Банк”-ны зорилго нь сүүлийн үеийн, тэргүүлэх технологийн шийдэл болон дэвшилтэт үйлчилгээг санал болгохын зэрэгцээ өндөр зэрэглэлийн корпорацийн болон хувийн банкны бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэн бусдаас ялгарахад оршино.
Сүүлийн үеийн технологит суурилсан банкны систем, түүнтэй холбоотой бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгосноор манай банк үйл ажиллагааны зардалыг хэмнэхийн зэргэцээ хэрэглэгчиддээ найдвартай, үр өгөөжтэй үйлчилгээг үзүүлэх болно.